Jump to content

Манмохан Синг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадмал толь
панжабиਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ
латинManmohan Singh
Манмохан Синг
Энэтхэг Энэтхэг улсын ерөнхий сайд
2004.05.22 — 2014.05.26
(10 жил, 13-р ерөнхий сайд)
ӨмнөхАтал Важпи
ДараахНарендра Моди
Төрсөн1932 оны 9 сарын 26 (1932-09-26) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Британийн Энэтхэг, Панжаб, Гах
    (өнөөгийн Пакистан, Панжаб муж)
Улс Энэтхэг (БНЭУ)
Нам эвсэлЭнэтхэгийн үндэсний хурал
Гэр бүлэхнэр, гурван хүүхэд
Мэргэжилэдийн засагч, улс төрч

Манмохан Синг (1932 онд төрсөн) − 2004-2014 онд алба хашсан Энэтхэг улсын 13-р ерөнхий сайд, улс төрч. Синг эдийн засагч мэргэжилтэй бөгөөд урьд нь сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч, улсын төлөвлөгөөний хорооны дарга байв.

Манмохан Синг 1932 оны 9 сарын 26-нд Британийн Энэтхэгийн Панжаб мужийн Гах сууринд төрсөн. Сик шашинтай. Багадаа эхээс өнчирч, эцгийн талын эмэг эх дээр хүмүүжсэн. 1947 оны хуваагдлаар гэр бүл нь Энэтхэгийн талд шилжин суусан. Панжаб их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж бакалавр, магистрийн зэрэг 1954 онд авав. 1957 онд Британийн Кембрижийн их сургуульд суралцан 1957 онд төгсжээ. 1960 онд Оксфордын их сургуульд суралцсан.

Синг 1966-1969 онд НҮБ-д ажилласан. Лалит Нараян Мишра төмөр замын сайд байхдаа Сингийг яамандаа зөвлөхөөр ажиллуулсан. Манмохан Синг 1972-1976 онд Энэтхэгийн засгийн газрын эдийн засгийн зөвлөх, 1982-1985 онд Төв банкны ерөнхийлөгч, 1985-1987 онд Төлөвлөгөөний хорооны дарга зэрэг албан тушаалыг хашив.

1991 онд Энэтхэгийн эдийн засаг хямралд ороход шинээр сонгогдсон ерөнхий сайд Нарасима Рао Сингийг Сангийн сайдаар томилон ажиллуулав. Сайдаар ажилласан таван жилд Энэтхэгийн эдийн засгийг чөлөөлөх бүтцийн шинэтгэл явуулсанд амжилттай байж хярмралаас гарсан ба 1996 оны сонгуулиар Энэтхэгийн үндэсний хурал (ЭҮХ) нам нь олонхын санал авч чадаагүй ч Манмохан Синг эдийн засагч алдартай байж Энэтхэг улсын хурлын дээд танхимд сөрөг хүчний тэргүүн болжээ.

2004 онд ЭҮХ намын орйлсон Дэвшилтэт нэгдсэн холбоо (ДНХ) төрийн эрхэнд гарч эвслийн тэргүүн Соня Ганди Манмохан Сингийг ерөнхий сайдад дэвшүүлэн сонгуулжээ. Синг ерөнхий сайд байсан эхний таван жилд Хөдөөгийн эрүүл мэнд, Нэгдсэн удирдлага, Хөдөөгийн ажил эрхлэх баталгаа зэрэг, Мэдээллийн эрх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэв. 2008 онд Америктай байгуулсан цөмийн зэвсгийн гэрээнээс болж засгийн газар нь золтой л огцроогүй өнгөрөв. Мөн онд алан хядах халдлага Мумбайд гарч, маоист бослого тэмцэл дэгджээ.

2009 оны сонгуульд ДНХ дахин олонхын санал авч Синг ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Энэ таван жил Синг Британийн хамтын нөхөрлөлийн наадмын зохион байгуулалтын хээл хахуулийн хэргийг шийдвэрлэжээ. 2014 онд ерөнхий сайдын албанаас буусан ч Энэтхэгийн хурлын дээд танхимын гишүүнээр 1991 оноос хойш ажиллаж байна.

 Commons: Manmohan Singh – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Улс төрийн албан тушаал
Өмнөх
Атал Важпи
Энэтхэг улсын
ерөнхий сайд

2004–2014 он
Дараах
Наренда Моди