Уолт Беллами
№ 8 | |
---|---|
Төв, Хүчний довтлогч | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн огноо | 1939 оны 7 сарын 24 |
Төрсөн газар | Нью-Берн, Хойд Каролина |
Ахлах сургууль | Ж.Т Барбер |
Биеийн өндөр | 2 м 11 см |
Биеийн жин | 102 кг |
Замналын мэдээлэл | |
Коллеж | Индиана Их Сургууль (1958–1961) |
НБА-гийн Драфт | 1961 / Тойрог: 1 / №: 1 |
Сонгосон Чикаго Пакерс | |
Лиг | НБА |
Замналын түүх | |
1961–1963 | Чикаго Пакерс / Зефирс |
1963–1965 | Балтимор Буллетс |
1965–1968 | Нью-Йорк Никс |
1968–1970 | Детройт Пистонс |
1970–1974 | Атланта Хоокс |
1974 | Нью-Орлеанс Жазз |
Замналын оргил амжилт, шагналууд | |
Замнал НБА үзүүлэлт | |
Оноо | 20,941 (20.1 дунд) |
Самбар | 14,241 (13.7 дунд) |
Ашигтай дамжуулалт | 2,544 (2.4 дунд) |
Албан ёсны танилцуулга |
Уолтер Жонс Беллами (Англи: Walter Jones Bellamy, 1939 оны 7 сарын 24-нд Хойд Каролинагийн Нью-Борнд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч юм.
Их сургууль
[засварлах | кодоор засварлах]"Биг Белл" гэж алдаршсан Уолт Индиана их сургуульд суралцаж төгссөн бөгөөд тус сургуулийн сагсан бөмбөгийн багт 70 тоглолтод оролцохдоо 1,088 удаа самбараас бөмбөг авсан нь багийн түүхэн дэх шилдэг үзүүлэлт (нэг тоглолтод дунджаар 15.5) юм. Мөн дунджаар 20.5 оноог нэг тоглолтод авч, 51.7 хувийн амжилттай довтолдог байсан Беллами 3, 4-р курст байхдаа Бүх Америкийн багт нэрлэгджээ.
1960 оны олимп
[засварлах | кодоор засварлах]Беллами 1960 оны Ромын олимпод түрүүлсэн, АНУ-ын шигшээ багийн гарааны төвийн тоглогч байв. Тус олимпод түүнтэй мөр зэрэгцэн тоглосон 12 тоглогчийн 10 нь мэргэжлийн сагсан бөмбөгч болж, тэднээс Белламигаас гадна Жерри Уэст, Оскар Робертсон, Жерри Лукас нар сагсан бөмбөгийн алдрын танхимд багтсан билээ.
НБА
[засварлах | кодоор засварлах]Беллами НБА-гийн драфтад нэгдүгээр байраар бичигдсэн 1961 оноос эхлэн 14 жил НБА-д тоглосон. 1962 онд НБА-гийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн түүний амжилт нь тун гайхмаар. Нэг тоглолтод дунджаар 31.6 оноо авч байсан нь шинэ тоглогчдын түүхэнд Уилт Чемберлэний дараа орох үзүүлэлт бөгөөд 19.0 удаа самбараас бөмбөг авч байсан нь Чемберлэн болон Билл Расселлын дараа орох үзүүлэлт юм. Беллами НБА-д хүчин зүтгэсэн эхний жилээ л амжилттай довтолгооны хувиар бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд 1962 оны бүх оддын тоглолтод шалгаран оролцож, 23 оноо, 17 самбараас бөмбөг авалт гэсэн амжилтыг үлдээжээ.
1968-69 оны улиралд багаа сольсон Беллами тоглолтын хуваариас болоод 88 тоглолтод оролцсон өвөрмөц амжилтын эзэн болжээ.
Беллами мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаа 20,941 оноо, 14,241 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлөсөн. Түүний нэрийг 1993 онд Нэйсмитийн нэрэмжит Сагсан Бөмбөгийн Алдрын Танхимд бүртгэжээ.