Jump to content

Берлиний хана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Берлиний хана
Герман: Berliner Mauer
Берлиний хана Герман: Berliner Mauer
Берлиний хана
Герман: Berliner Mauer
Баруун Берлин талдаа граффити, Зүүн Берлин талдаа Луизенштадтын сувгийн тэгшилсэн байгууламж харагдах, 1986 он
Ашиглалт Хил
Байршил Берлин
Нийт урт 160 км гаруй
Нээлхийн тоо Хилийн гарцууд (газрын зургаас үзэх)
Өндөр 3,60 м[1]
Барьсан өртөг 400 сая Ардчилсан Германы марк
Барьж эхэлсэн 1961 он
Байрлал
Берлиний хана (Берлин)
Берлиний хана (Берлин)
Берлиний хана
Берлиний хана
1989 оноос өмнөх Берлиний ханын газрын зураг (хүрэн),
* баруун ба өмнөд Берлиний гаднах тойрог
* Хилийн гарцууд 1–14
* Нутаг дэвсгэрийн солилцоо A:
ШтаакенГатов/Вилхелмштадт (1945)
* Нутаг дэвсгэрийн солилцоо B:
ШпандауФалкензее (1970 оноос хойш)
* Нутаг дэвсгэрийн солилцоо C:
ЦээлендорфБабелсберг (1970 оноос хойш)
* Секторууд:
I = Франц, II = Их Британи,
III = АНУ (V Штайнштүккений хамт),
IV = «Ардчилсан сектор» хэмээгдэх (Зүүн Берлин)
1989 оноос өмнөх Берлиний хананы газрын зурагp1

Берлиний хана (герм. Berliner Mauer) нь Германы хуваагдлын үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын талаас босгосон хил хамгаалах систем бөгөөд энэ нь 28 жил гаруй буюу 1961 оны 8-р сарын 13-наас 1989 оны 11-р сарын 9-ийг хүртэл Ардчилсан Германы нийслэлийг Баруун Берлинээс тусгаарлах байгууламж байв.

Берлиний хана нь хуучин Баруун (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) ба Зүүн Германы хоорондох хилээс ялгаатай.

Берлин нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах холбоотнуудын тогтоосон дэгийн дагуу дөрвөн бүсэд хуваагдсан бөгөөд энэ нь АНУ тэргүүлсэн барууныхан ба ЗХУ тэргүүлсэн социалист улсуудын хоорондох хүйтэн дайны зөрчлийн бэлгэдэл болж байв. Ханыг 1961 оны 8-р сарын эхээр ЗХУ-аас гаргасан тогтоолын дагуу хэд хоногийн дараа Зүүн Германы Засгийн газар барьсан юм. Берлиний хана нь есөн жилийн өмнөөс эхэлсэн, Зүүн ба Баруун Германы хоорондох дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүднээс барьсан байсан 1,378 километр урт хилийн шугамыг гүйцээн барьсан юм.

Ардчилсан Германы хилийн цэргүүдийн хувьд 1960 оноос хойш „хууль бусаар хил зөрчигчдийг“ албан бусаар шууд буудах тушаалтай байсан ба үүнийг 1982 онд л хуульчлан мөрдсөн байдаг. Нийт 167,8 километр урт, хатуу хяналттай хилийн зурвасыг зүүнээс баруун Берлин рүү даван оргох гэсэн оролдлого нь амжилтгүй болон буудуулан хороогдсон хүмүүсийн судалгааг (2009 он) гаргахад 136-245 хүн гэж гарсан байдаг. Гэсэн ч энэ нь яг Берлиний ханан дээр амь үрэгсдийн үнэн бодит тоо биш юм.

1989 оны 11-р сарын 9-ний үдшийн төрийн эргэлтийн үр дүнд Берлиний ханыг нээсэн байна. Энэ нь Ардчилсан Германы иргэдийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тэмцлийн үр дүн байв. Берлиний хана нээгдсэнээс хойш нэг жилийн дотор СЭНН-ын дарангуйлал унан, Зүүн Герман Улс задран байхгүй болж, хоёр Герман нэгдэх үйл явцууд өрнөжээ.

Берлиний ханыг барьсны дараа СЭНН-ын удирдлагууд 1962 онд «Фашизмаас хамгаалах хэрэм» хэмээх нэрийг албан ёсоор хэрэглэж байсан юм. Баруун Берлин рүү хил нь нээлттэй байх нь фашистуудын аюул заналхийлэлд өртөх магадлалаас хамгаалж буй хэмээдэг ч үнэн хэрэгтээ Зүүн Берлинээс дүрвэгсдийн урсгалыг л зогсоох нь гол зорилго нь байсан аж.

Энэ хана нь зөвхөн зүүн ба баруун Берлиний хооронд биш харин баруун Берлинийг бүрэн тойрох тул хотын баруун тал нь үндсэндээ «чөлөөт ертөнцийг үзэх цонх» буюу барууны хашигдсан арал байв.

Баруун ба Зүүн Берлин, хана, улсын хил гэх мэтийн зөрчил дагуулсан үг хэллэгээс зайлсхийх үүднээс Баруун Берлинд өдөр тутамд хэрэглэх «хилийн сектор» гэх нэр томьёог хэрэглэдэг байв. Энэ нь нэг талаас Их Британийн хилийн сектороос Францын ба Америкийн хилийн секторт ч ерөнхийд нь хэрэглэгдэх болохоор барууныханы хувьд төдий ач холбогдолтой хэллэг биш ч нөгөө талаас ЗХУ-ын хилийн секторт саармаг байдлаар хэрэглэж болох тул хэсэгтээ үүгээр нь хэрэглэж байгаад сүүлд нь хотын доторх «Берлиний хана» гэх хэллэгээр солигдсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман 1945 оны ЕЗХ-Бүсийн протокол ёсоор буюу өөрөөр хэлбэл Ялтын уулзалтын хэлэлцээрийн дагуу эзэмшлийн дөрвөн бүсэд хуваан, эдгээр бүсийг ялсан холбоотнууд болох АНУ, ЗХУ, Их Британи, Франц улсууд хянан, захирах болов. Яг үүнтэй адилаар эзэнт гүрний нийслэл байсан Их Берлинийг мөн дөрвөн бүс буюу секторт хуваав.

1945 оны зун «бүсийн хил» хэмээн нэрлэх эзэмшил бүс нутгийн хилийн шугамыг тогтоов. Зарим газраар нь хашлага барих ба эсвэл цагаан, шараар будсан модон багануудыг босгох мөн түүнчлэн ургаа модыг будгаар тэмдэглэв. Нэг бүсээс нөгөө бүсэд нэвтрэхийн тулд ганц л зөвшөөрлийн бичиг хэрэгтэй байв. Герман дахь Зөвлөлтийн зэвсэгт хүчний захиргааны газрын тушаалаар Зөвлөлтийн эзэмшил бүсэд хилийн цагдааг бий болгон байгуулсан бөгөөд энэ албаны ажил нь 1946 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн ба тэд галт зэвсэг хэрэглэх эрхтэйгээр томилогджээ.

Удалгүй баруун ба зүүн блокийн хооронд хүйтэн дайн бүхий түвшинд эхлэв. Тэдний хамгийн түрүүнд хагарах эхлэл нь дайны дараах нөхөн төлбөрийн асуудлаас эхлэв. ЗХУ өөрийн эзэмшил бүсээс авах нөхөн төлбөрөөр хэрэгцээгээ хангаж чадахгүйг мэдээд, 1946/47 онуудад төрөл бүрийн уулзалт дээр Руурын хязгаараас авах нөхөн төлбөрт оролцон, тэндээс төлбөр олгохыг шаардсан ба бусдаар Потсдамын гэрээгээр төлөвлөсөн эдийн засгийн төлөвлөгөөг биелүүлж чадахгүйд хүрнэ гэжээ. Түүнийг ганцхан Франц зөвшөөрсөн бол харин АНУ, Их Британи зөвшөөрсөнгүй.[2][3]

 Commons: Берлиний хана – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Берлиний хана – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Aufbau und Entwicklung. 15. Juni 2018, abgerufen am 18. Juli 2019.
  2. Autorenkollektiv Trumandoktrin und Konferenz des Rates der Außenminister in Moskau. In: Akten zur Vorgeschichte der Bundesrepublik Deutschland 1945–1949. Bundesarchiv und Institut für Zeitgeschichte. Oldenbourg Verlag, München 1989, ISBN 3-486-52641-3, S. 6 ff.
  3. Rüdiger Alte: Die Verhandlungen. In: Die Außenpolitik der Tschechoslowakei und die Entwicklung der internationalen Beziehungen 1946–1947. Oldenbourg Verlag, München 2003, ISBN 3-486-56617-2, S. 203 ff.