Зуун жилийн дайн
Зуун жилийн дайн (франц. Guerre de Cent Ans, англи. Hundred Years' War) гэдэг нь 1337 оноос 1453 оны хооронд Францын хаан ширээний төлөөх Английн Вант улс болон Францын Хант улсуудын хооронд дэгдсэн удаа дараагийн зэвсэгт мөргөлдөөнүүд юм. Түүнчлэн хоёр талын холбоотонгууд энэхүү сөргөлдөөнд оролцсон юм.
Дайн 116 жил үргэлжилсэн (дөрвөн удаа завсарласан):
- Эдвардианы дайн -1337-1360 онууд.
- Каролины дайн -1369-1396 онууд.
- Ланкастерын дайн - 1415-1428 онууд.
- Дайны төгсгөлийн үе - 1428-1453 онууд.
Тус дайн нь 116 жил үргэлжилж Францын ялалтаар өндөрлөсөн түүхтэй.
Хаан ширээний төлөөх мөргөлдөөнөөс эхэлсэн дайн дараа нь англи, франц үндэстнүүд үүсч байсан үед болсон тул сүүлдээ үндэсний шинж чанартай дайн болсон. Цэргийн хэргийн үүднээс авч үзвэл дайны үед шинэ төрлийн зэвсэг, цэргийн техник, юуны түрүүнд их буу гарч ирж, хуучин феодалын армийн үндсийг үгүй хийсэн цэргийн тактик, стратегийн шинэ арга техник гарч ирэв. Ялангуяа анхны байнгын Арми гарч ирэв.
Дайны үр дагвар
Дайны үр дүнд Англи 1558 он хүртэл Английн бүрэлдэхүүнд байсан Кале хотоос бусад тив дэх бүх эд хөрөнгөө алджээ. Английн титэм 12-р зуунаас хойш хяналтандаа байлгаж байсан Францын баруун өмнөд хэсэгт өргөн уудам газар нутгаа алджээ. Английн хааны галзуурал нь улс орныг анархи, иргэний мөргөлдөөний үе рүү аваачсан бөгөөд гол нь Ланкастер, Йорк хоорондын дайсагнал байв. Дайны улмаас Англид тив дэх алдагдсан газар нутгаа буцааж өгөх хүч чадал, арга хэрэгсэл байсангүй. Дээрээс нь цэргийн зардалд төрийн сан сүйрсэн байна.
Дайн нь цэргийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн: байлдааны талбарт явган цэргийн үүрэг нэмэгдэж, томоохон арми байгуулахад бага зардал шаардагдах тул анхны байнгын арми гарч ирэв. Шинэ төрлийн зэвсгийг зохион бүтээж, галт зэвсгийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэв. Ялангуяа бүслэлт болон хээрийн их бууг тулалдаанд түлхүү ашиглаж эхэлснээс хойш хувь хүний баатарлаг байдал бүдгэрч эхэлсэн байна.