Jump to content

Католик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
22:45, 24 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх Xqbot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Ватиканы сүм

Католик (Англи: Catholicism, Итали: Cattolicità) нь Христ Итгэлийн урсгалууд дотроос хамгийн хүчтэй гурван урсгалын нэг (Нөгөө хоёр нь Протестант, Ортодокс болно). Ромын Католик гэсэн тодотголтой байдаг бөгөөд Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй. Католик гэсэн үгийн утга нь "Дэлхий ертөнц" "даяар" гэсэн утгатай. Католик урсгал нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино. Католикчууд МЭ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Бурханы газар дээрх биет төлөөлөгч, Бурхан түүгээр үгээ хэлдэг гэдэг гэсэн нууцлаг утгыг агуулдаг гэж Ромын Католик сүм тайлбарладаг. Католикчууд Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.