Цагааннуур сум (Хөвсгөл)
Харагдац
Загвар:Infobox settlement Цагааннуур сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,410 км² газар нутагтай. 2000 оны байдлаар хүн ам нь 1,317 байсны ихэнх нь дархад ястан болно. Мөн 269 цаатан байв. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино.
Түүх
Цагааннуур сумыг 1985 онд Рэнчинлхүмбэ сумаас таслан байгуулжээ.
Эдийн засаг
2004 онд тус сум 8,000 толгой мал тоолуулжээ. Үүнд ямаа 2,400, хонь 2,100, үхэр, сарлаг 2,300, адуу 1,100, тэмээ 6, цаа буга 632 байв[1].
Эшлэл
Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.193