Флоренц
Загвар:Инфобокс Хот Флоренц (Итали: Firenze) нь Италийн Тоскана бүс ба Флоренц мужийн төв юм. 364,779 хүн амтай бөгөөд үүгээрээ Тосканад тэргүүлдэг.
Флоренц нь Арно голын эрэг дээр орших бөгөөд дундад зууны үе, сэргэн мандалтын үед эзлэж байсан чухал байр суурь болон соёл урлаг, архитектураараа алдартай. Дундад зууны үед Европын худалдаа санхүүгийн төв байсан бөгөөд Италийн сэргэн мандалтын эхлэл цэг хэмээгддэг. Мөн "Дундад зууны үеийн Афин" хэмээгдэж байжээ. Удаан хугацааны туршид Медичигийн гэр бүлийн де факто удирдлага доор байсан байна. 1865-аас 1870 оны туршид Италийн хаант улсын нийслэл байжээ.
"Флоренцийн түүхэн төв" нь жил бүр сая сая тооны жуулчдыг татдаг бөгөөд 1982 онд ЮНЕСКО түүнийг Дэлхийн өв болгожээ.
Гадаад холбоос
- Città di Firenze Албан ёсны сайт (англи хэлээр)
- Флоренцийн агаарын байдал (англи хэлээр)
- Флоренцийн статистик
- Commons: Firenze – Викимедиа дуу дүрсний сан
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.