Jump to content

Берлин: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 16: Мөр 16:
|улс_эсвэл = Улс орон
|улс_эсвэл = Улс орон
|аль_улс_эсвэл = {{flag|Герман}}
|аль_улс_эсвэл = {{flag|Герман}}
|нэгдүгээр_зэргийн_нэгж = Муж улс
|нэгдүгээр_зэргийн_нэгж = Муж
|нэгдүгээр_зэргийн_нутаг = '''Берлин'''
|нэгдүгээр_зэргийн_нутаг = '''Берлин'''
|хоёрдугаар_зэргийн_нэгж = Дүүрэг (12)
|хоёрдугаар_зэргийн_нэгж = Дүүрэг (12)

12:12, 27 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Берлин хот
муж
Берлин муж

Сүлд туг

Сүлд тэмдэг
Герман орон дахь Берлиний байршил
Герман орон дахь Берлиний байршил
Улс орон  Герман
Муж Берлин
Дүүрэг (12) Нэр бүхий 12 дүүрэг
Газар нутаг 891.85 км²
Газрын байц д.т.д. 34-130 м
Хүн ам 2011 онд 3,479,740 хүн
Нягт сийрэг 3900 хүн/км²
Нутгийн олон Берлинийхэн
Хотын дарга Клаус Воверайт
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)
Утасны дуг. +49 30
Шуудан-дугаар 10001—14199
ТХ-улсын дугаар B
Цахим хуудас berlin.de (германаар)

Берлин (Герман: Berlin) нь Германы нийслэл бөгөөд 16 мужийнх нь нэг юм. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.

13-р зуунд Берлиныг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссын эзэнт гүрний (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Веймарын бүгд найрамдах улсын (1919-1933), Гурав дахь рейхийн (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлины ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс дахин нэгдсэний дараа дахин бүх Германы нийслэл болжээ.

Берлин нь Европын улс төр, соёл урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төв юм. Мөн тивийнх нь агаар, төмөр замын тээвэр голчлон төвлөрдөг хотуудын нэг юм. Хотын эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт төвлөрдөг бөгөөд үүнд, бүтээлийн аж үйлдвэр, мэдээллийн байгууллагууд, байгаль орчны үйлчилгээ, хурал цуглаан явуулах газрууд зэрэг орно. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Мөн тээврийн инжинерчлэл, оптоэлектроник, IT, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инжинерчлэл, биотехнологи зэрэг аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.

Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.

Гадаад холбоос

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA ak:Berlin