АББА: Засвар хоорондын ялгаа
б r2.7.3) (робот Нэмж байна: vec:ABBA |
б робот Нэмж байна: oc:ABBA |
||
Мөр 152: | Мөр 152: | ||
[[nn:ABBA]] |
[[nn:ABBA]] |
||
[[no:ABBA]] |
[[no:ABBA]] |
||
[[oc:ABBA]] |
|||
[[pam:ABBA]] |
[[pam:ABBA]] |
||
[[pl:ABBA]] |
[[pl:ABBA]] |
13:36, 3 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар
АББА | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Хөгжмийн урсгал | Поп, рок, Диско, европоп, глам рок, синтпоп |
Идэвхтэй | 1972–1983 |
Студи | Полар (Швед) Полидор (Герман) Филипс Атлантик (АНУ/Канад) Универсал (АНУ) Эпик (Нэгдсэн Вант Улс) Вогую (Франц) Дискомэйт RCA (Австрали/Өмнөд Америк) ПолиГрам Карнаби Саншайн (Родес-Зимбабве) Аристон/Диг Ит |
Цахим хуудас | ABBAsite.com |
Өмнөх гишүүд | |
Агнета Фельтског Бьорн Ульвеус Бенни Андерссон Анни-Фрид Лингстад |
АББА (Англи: ABBA) нь Шведийн нийслэл Стокольм хотноо 1972 онд байгуулагдсан поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг Анни-Фрид Лингстад, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Агнета Фельтског нарын гишүүдээс бүрддэг байв. 1972-1983 оны хооронд дэлхийн урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө дагуулахуйцаар идэвхитэй хөдөлмөрлөж байсан бөгөөд тэд өөрсдийн уран сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байсан юм. АББА хамтлаг дэлхий даяар 375 сая хувь хуурцаг борлуулсан[1][2] гэх амжилтаараа шилдэг амжилтуудын нэгийг тогтоосон байх ба хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйгээс бүрдсэн тус хамтлагийн "Gimme Gimme Gimme A Man After Midnight", "Money Money Money", "Mamma Mia", "Dancing Queen", "Happy New Year" зэрэг маш олон сайхан уянгалаг дуунууд нь тэдний нэрийн хуудас болсон бүтээлүүд юм.
Намтар
Хамтлаг байгуулагдахаас өмнө (1960-аад он)
Бенни Андерссоний (1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд Шведийн Стокольмд төрсөн) хувьд арван найман настай байхаасаа залуу рок хөгжмийн «The Hep Stars» хамтлагийн гишүүн байжээ. Тухайн үедээ Шведийн Битлз гэгдэж байсан хамтлагийн даралтат хөгжимчингөөр тоглодог байв.
Бьорн Ульвеус (1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Шведийн Гётеборг хотод төрсөн) нь хөгжмийн урлагийн замналаа мөн л 18 настайгаасаа «The Hootenanny Singers» хэмээх ардын хөгжмийн хамтлагт дуучин, гитарчингаар эхлүүлж байсан байна. «The Hep Stars» хамтлагтай тус хамтлаг хэд хэдэн удаа хамтран аялан тоглолт хийж байсан ба тухайн үеэс Андерсен, Бьорн нар хамтран "Isn't It Easy to Say" дуунаас авахуулаад хэд хэдэн дууг зохиож, «The Hep Stars» хамтлаг сонсогчиддоо хүргэж байв. 1969 онд Бьорн Ульвеус хувийн амьдралдаа анхаарах болсоноор хамтлагийн бүрэлдэхүүнээс гарсан юм. Тэр Агнета Фельтскогтай гэр бүл болжээ. Андерссоны хувьд ч 60-аад оны сүүлээс бие даасан уран бүтээл гаргах болов.
Агнета Фельтског (1950 оны дөрөвдүгээр сарын 5-нд Шведийн «Йёнчёпинг» хотод төрсөн) нь 17 настайгаасаа эхлэн авъяаслаг уран бүтээлч болохыгоо өөрийн зохиосон дуугаагаараа Шведийн ард түмэнд харуулсан бүсгүй бөгөөд бие даасан таван цомог гаргажээ. Фельтског 1973 онд «Jesus Christ Superstar» кинонд хэмээх тоглож чамгүй жүжигчний авъяастай болохоо харуулж байжээ. 1968 онд телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ нөхөр Бьорн Ульвеустай танилцсан түүхтэй. Тэд 1971 онд гэрлэсэн ба тухайн үедээ хамтран дуулах болж, "Som jag дr" ("As I Am") дуугаа Андерсен болон Лингстад нарын хамт дуулж үзжээ.
Анни-Фрид Лингстад (1945 оны арваннэгдүгээр сарын 15-нд Норвегийн Бөйркесен хотод төрсөн) 13 настайгаасаа бүжгийн хамтлагт дуулж, бүжиглэж ирсэн бөгөөд хожмоо «Анни-Фридийн дөрвөл» хэмээх хамтлаг байгуулан олонд танигдаж байжээ. "En ledig dag" ("A Day Off") дуугаараа үндэсний дууны шалгаруулалтанд түрүүлж байсан тэрээр Шведийн алдартай дуу бичлэгийн «EMI» хэмээх студитэй гэрээ байгуулан хамтран ажиллах болсоноор төдийлөн олноо танил болж амжаагүй Лингстад телевизийн тоглолтын цаг булангаар эчнээ танил болж, улмаар АББА хамтлагийг 1972 онд байгуулагдахад арын вокалистаар орж байсан түүхтэй.
Хамтлагийн анхны хоолойн бичлэг "Hej, gamle man" хэмээх хуучны дуу байжээ. Тэдний 15 долоо хоногийн турш хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан байх юм. Ингээд удалгүй "People Need Love"[3] дууг дуулж, Бьорн ба Бенни, Агнета ба Анни-Фрид синглийг гаргажээ. Дараа нь буюу 1972 оны есдүгээр сарын 26-нд хамтлагийн хоёр эмэгтэй нь гоцлон "Nina, Pretty Ballerina" дууг дуулсанаар хамтлаг цаашдаа хоёр эрэгтэй нь вокал хийх шийдэлд хүрсэн гэдэг.
"Ring Ring"
1973 он, хамтлагтай Стиг Андерсон гэх менежертэй болсон байсан ба түүний хичээл зүтгэлээр "Ring Ring" дууны нь нэрээр нэрлэгдсэн анхны цомгийг хэвлүүлжээ. Тус цомог хамтлагт хангалттай амжилтыг авчирсан юм.
Хамтлагийн нэр
Хамтлагийн менежер Стиг Андерсон хамтлагт нэр өгөхдөө "Алибаба," "ФАББ," болон "Баба" гэх хэд хэдэн саналыг гаргаж ирсэн ч "АББА" хэмээх нэрийг хамтлагийн гишүүдийн нэрний эхний үсгээс санаа авч хийсэн түүхтэй: Агнета, Бьорн, Бенни болон Анни-Фрид. Энэ хооронд Агнета, Ульвеус нар болон Лингстад, Бенни нар гэр бүл болсон юм.
The Rock and Roll Hall of Fame
2010 оны гуравдугаар сарын 15-нд АББА хамтлагийн Рок болон Рок'н Роллын хүндэтгэлийн танхимд байршуулсан юм. Ёслолын арга хэмжээнд хамтлагаа төлөөлөн Анни-Фрид Лингстад болон Бенни Андерссон нар иржээ.[4][5]
Цомог
- Ring Ring (1973)
- Waterloo (1974)
- ABBA (1975)
- Arrival (1976)
- The Album (1977)
- Voulez-Vous (1979)
- Super Trouper (1980)
- The Visitors (1981)
Шагналууд
Намтар
- Potiez, Jean-Marie (2000). ABBA – The Book ISBN 1-85410-928-6
- Palm, Carl Magnus (2002). Bright Lights Dark Shadows: The Real Story of ABBA ISBN 0-7119-9194-4
- Palm, Carl Joslin (2004). From "ABBA" to "Mamma Mia!" ISBN 1-85227-864-1
АББА хамтлагтай холбоотой үйл ажиллагаа
- Мамма Миа! Кино – Хөгжимт кино
Түүнчлэн
Books are collections of articles that can be downloaded or ordered in print. |
Эшлэл
- Palm, Carl Magnus (2001). Bright Lights, Dark Shadows: The Real Story of ABBA. London: Omnibus. ISBN 0-7119-8389-5.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help)
- ↑ Former ABBA drummer found dead in garden Amol Rajan; msnbc; accessed 18 July 2008; claims 400 million.
- ↑ It's ABBA on the phone making a lot more money, money, money Sherwin, Adam; The Times; 19 April 2006; accessed December 2006; claims over 750 million.
- ↑ Interview with Songwriter magazine, 6, 1981, pp.23–25.
- ↑ "ABBA and Genesis join Rock and Roll Hall of Fame". BBC News. London. 16 March 2010. Татаж авсан: 17 March 2010.
- ↑ "Will Abba Reunite For Rock & Roll Hall of Fame?". worldasiderseeit.com. 12 February 2010.
Холбоос
- АББА хамтлагийн албан ёсны вэбсайт - Универсал
- АББА «Дискогс» дахь
- ABBA's Benny Andersson Talks Hall of Fame Induction, Band's Reunion Prospects, Rolling Stone
- ABBA: From Sweden to Superstardom - Life magazine сэтгүүлийн үзүүлэн
- АББА - Анни-Фрид Лингстад
Амжилт | ||
---|---|---|
Өмнөх | Winner of the Eurovision Song Contest 1974 |
Дараах |
Өмнөх | Sweden in the Eurovision Song Contest 1974 |
Дараах |